“Ханбогд сумаас дэлхийн иргэд төрөх боломжтой юмаа” гэдэг энэ сайхан эерэг мэссежийг хүүхдүүд болон эцэг эх, тус сумын нийт иргэддээ түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дэлхийн Иргэд Ханбогдоос” гэсэн энэхүү гайхалтай боловсролын өдөрлөг нь Ханбогд сумын 1 болон 2-р сургуулийн англи хэлний багш нарын хамтын санаачилгаар 2 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд хүрээгээ улам тэлэн “Ханбогд хурдасгуур сан” компанийн 100 хувийн ивээл дор “Тэтгэлэг.mn” компанитай хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.
You Can Make A Difference
You Can Make A Difference
You Can Make A Difference
You Can Make A Difference
You Can Make A Difference
You Can Make A Difference
Мөн “Дэлхийн Иргэд Ханбогдоос” 1 өдөрлөгт Даланзадгад, Цогтцэций, Баян-Овоо, Манлай сумдуудын англи хэлний багш болон сургалтын менежер нар, Ханбогд сумын Тамгын Газрын төлөөлөгчид, Оюу Толгой компанийн төлөөлөгчид, сургуулийн удирдлага, багш ажилчид урилгаар оролцсон бол энэ жил өргөжин боловсролын өдөрлөг болж Өмнөговь аймгийнхаа төдийгүй бусад орон нутагтаа нөлөөллөө үзүүлж алс холын Ховд аймгаас бидэнтэй туршлага солилцохоор ирж байна. Манай өдөрлөгт урилгаар бусдад өөрийгөө таниулан яваа нэр хүндтэй лекторууд Анар, Батзаяа, Цэрэнбат, Шижиртуяа, Номинтуул нар илтгэлээ тавьж сурагчдын маань төдийгүй Ханбогдчуудын маань оюунд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.
Энэхүү өдөрлөг маань 3 үе шаттай зохиогдох ба 1-р үе шат нь “Өртөө”-ний хэсэг.
Энэ үе шатаараа дамжуулан сурагчидынхаа интертаймент сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой 12 өртөө байх ба сурагчдын маань зөөлөн ур чадвар болох хөгжихүй, бүтээхүй, урлахуй, хөгжилдөхүй зэрэг үйлээрээ аз жаргал баяр баяслыг мэдэрч оролцдог онцлогтой.