Skip to main content

 “ПАЛС” ОЛОН УЛСЫН ОНЛАЙН  ХӨТӨЛБӨР

“Нөхөрлөл гэдэг нарны гэрэл лугаа адил” уриатай Палс (Pals) хөтөлбөр нь зуны болон өвлийн амралтын хугацаанд манлайлал, нийгмийн харилцааны чадваруудаа хөгжүүлэх, найз нөхөдтэй болох, бусад орны соёлд суралцах, англи болон монгол хэлний чадвараа ахиулах эрмэлзлэлтэй сурагчдыг дэмжих зорилго бүхий олон улсын онлайн хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн анхны санааг 2022 онд Америк улсад ажиллаж амьдардаг Н.Ууганболд гэдэг хүн гаргасан байдаг. Хөтөлбөрт хамрагдах сурагчдыг хүсэл зорилгод нь тулгуурлан нээлттэй бүртгэл хийж эссэ бичлэг болон ярилцлагын үе шатаар сонгон шалгаруулж авдаг ба сонгогдсон сурагчид 3 долоо хоногийн туршид Зүүм платформ ашиглан өөр улсад амьдардаг үе тэнгийн хүүхдүүдтэй нэг анги хамт олон болж хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцан амралтын хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлдэг билээ. Манай сурагч төвтэй Палс хөтөлбөрийн бас нэг онцлог бол чиглүүлэгч сурагчдаар ахлах ангийн сурагчид сонгогдон сайн дураар ажилладаг явдал юм.
2022 оны 6 сарын 20 ноос 7 сарын 8 ний хооронд Палс 1 хөтөлбөрийг 6-8 дугаар ангийн сурагчдын дунд анх хэрэгжүүлэхэд 15 сурагч оролцогчоор, үүний 6 нь Америк улсад амьдардаг үе тэнгийнхэн, 9 нь Ханбогд 1 болон 2 дугаар сургуулийн суралцагчид, ахлах ангийн 4 сурагч чиглүүлэгч багшаар ажиллаж нийтдээ 20 суралцагчид хамрагдсан билээ.

Харин Палс 2 хөтөлбөр нь 2023 оны 1 сарын 9 нөөс 27 ны хооронд 5-12 дугаар ангийн сурагчдын дунд нийт 39 сурагчдыг хамруулан илүү өргөн хүрээнд амжилттай хэрэгжсэн ба оролцсон сурагчдын 17 нь Австрали, Америк, Колумб зэрэг улсаас, 16 нь Ханбогд 1,2 дугаар сургуулийн суралцагчид, мөн Ханбогд сумын 1,2 дугаар сургуулийн ахлах ангийн 6 суралцагчид хөтөлбөрийн шалгуур ханган амжилттай тэнцэж чиглүүлэгч багшийн үүрэг гүйцэтгэсэн.