Skip to main content

“Дэлхийн Иргэд Ханбогдоос” боловсролын өдөрлөг

“Ханбогд сумаас дэлхийн иргэд төрөх боломжтой юмаа” гэдэг энэ сайхан эерэг мэссежийг хүүхдүүд болон эцэг эх, тус сумын нийт иргэддээ түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дэлхийн Иргэд Ханбогдоос” гэсэн энэхүү гайхалтай боловсролын өдөрлөг нь Ханбогд сумын 1 болон 2-р сургуулийн англи хэлний багш нарын хамтын санаачилгаар  2 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд хүрээгээ улам тэлэн  “Ханбогд хурдасгуур сан” компанийн 100 хувийн ивээл дор “Тэтгэлэг.mn” компанитай  хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

You Can Make A Difference 

You Can Make A Difference 

You Can Make A Difference 

You Can Make A Difference 

You Can Make A Difference 

You Can Make A Difference 

Мөн “Дэлхийн Иргэд Ханбогдоос” 1 өдөрлөгт Даланзадгад, Цогтцэций, Баян-Овоо, Манлай сумдуудын англи хэлний багш болон сургалтын менежер нар, Ханбогд сумын Тамгын Газрын төлөөлөгчид, Оюу Толгой компанийн төлөөлөгчид, сургуулийн удирдлага, багш ажилчид урилгаар оролцсон бол энэ жил өргөжин боловсролын өдөрлөг болж Өмнөговь аймгийнхаа төдийгүй бусад орон нутагтаа нөлөөллөө үзүүлж алс холын Ховд аймгаас бидэнтэй туршлага солилцохоор ирж байна. Манай өдөрлөгт урилгаар бусдад өөрийгөө таниулан яваа нэр хүндтэй лекторууд Анар, Батзаяа, Цэрэнбат, Шижиртуяа, Номинтуул нар илтгэлээ тавьж сурагчдын маань төдийгүй Ханбогдчуудын маань оюунд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү өдөрлөг маань 3 үе шаттай зохиогдох ба 1-р үе шат нь “Өртөө”-ний хэсэг.

Энэ үе шатаараа дамжуулан сурагчидынхаа интертаймент сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой 12 өртөө байх ба сурагчдын маань зөөлөн ур чадвар болох хөгжихүй, бүтээхүй, урлахуй, хөгжилдөхүй зэрэг үйлээрээ аз жаргал баяр баяслыг мэдэрч  оролцдог онцлогтой.

Эмчийн өртөө

Өдөрлөгийн оролцогч хүүхдүүд болон хүндэт зочид маань гараа ариутгаж мөн жин, өндрөө үзүүлээд дараагийн өртөө рүүгээ чиглэлээ аван явдаг.

Лего тоглоомын өртөө

Хамгийн эрэлттэй өртөөнөөнүүдийн нэг байдаг ба хүүхдүүд маань өөрсдийн төсөөллөө лего тоглоомоор бодит болгон бүтээл урлах юм.

Мэндчилгээний өртөө

Хайртай хүмүүсдээ өөрсдийн гараараа мэндчилгээ хийж дурсгал болгон өгсөн хайр түгээсэн өртөө.

Саванд хэдэн чихэр байгаа вэ?

Уг өртөө нь хүүхдүүдийн хэм хэмжээний чадварыг шалгадагаараа онцлогтой.

Илжигний сүүл өртөө

Хүүхдүүд маань нүдээ боогоод дороо 3 эргэлдээд илжгэн дээр сүүлийг нь тогтоох даалгавартай бөгөөд хүүхдүүд сүүлээ илжигний гэдэс, толгой, нуруу зэрэг дээр тогтоон нааж байгаа нь маш өхөөрдөм, инээд баяр дүүрэн өртөө.

Зурагчин өртөө

Яг л Холливудын улаан хивсний ёслол шиг өнгө, чимэг дүүрэн уур амьсгал мэдрэгдэж хүн болгоны өргөнөөр үйлчлүүлсэн өртөө.

Нүүрэн дээр үлгэрийн баатар зурах өртөө

Хамгийн эрэлттэй өртөөнүүдийн маань нэг бөгөөд хүүхдүүд маань маш тэвчээртэй оочирлож байгаад хүссэн баатрын дүрдээ хувирсан өртөө.

Light Up клубын өртөө

Хөөрхөн шавь нарын маань гэгээн мөрөөдөл, зорилго болох гадаадын их дээд сургуульд сурах тухай зөвлөгөө мэдээлэл өгсөн мөн үе тэнгийнхний чин сэтгэлийн халуун яриа өрнөсөн өртөө.

Цагираг өртөө

Багаар ажиллах чавдарыг нэмэгдүүлэх тоглоом тоглож, цагираг шидэн оносон бэлгээ өөрийн болгосон сэтгэл гэгэлзүүлсэн өртөө.

Буффет өртөө

Өдөрлөгт оролцогч хүүхдүүдэд маань 10-30%-ийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэн, хүүхдүүдийн маань мөрөөдлийн амтыг бодитоор мэдрүүлсэн Найзууд Бэйкеригийн өртөө.

Хумс будах өртөө

Мөн хамгийн эрэлттэй өртөөнүүдийн нэг байсан бөгөөд бяцхаан оролцогчоос багш нар хүртэл үйлчлүүлсэн үнэхээр гэрэл, гэгээ дүүрэн өртөө.

Зураг будах өртөө

Их хөдөлгөөн дунд ядарсан оролцогчил маань хамгийн сүүлд сэтгэл амар суун, сэтгэлээ онгойлгон ярьж суух боломжийг олгосон чин сэгтэлийн өртөө.

Тиймээ бид бүхэн хамтын хүчээр, хамтын хайраар дэлхийн иргэдийг бүтээж байгаа билээ. Ханбогдчууд бид байгаль эх дэлхийдээ хайртай, бусдыг хүндэлж ойлгодог, хамгийн гол нь өөртөө хайртай, сэтгэл хангалуун ДЭЛХИЙН ИРГЭД билээ.